УДАМ СУДРАА МЭДЭЖ УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЦГӨӨЕ уриалгад нэгдэхийг урьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар сарын 08-ны 115 дугаар зарлиг, Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14.4 дэх заалт, Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монголчуудын угийн бичиг хөтлөх журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/221 дүгээр тушаал, Төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 54 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас “Угийн бичиг-Амьдралын мод“ нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Олон улсын гэр бүлийн өдөр 05 дугаар сарын 15-ны өдөр тохиодог бөгөөд энэ жил “Удам судраа мэдэж, Угийн бичгээ хөтөлцгөөе” уриа дор зохион байгуулагдаж байна. Та бүхэн бидний уриалгыг дэмжин нэгдэхийг уриалж байна.