Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохионо. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулах талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ сарын 29-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана.
Мөн нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслол болж, нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах юм. Мөн өдөр Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.