ОБЕГ-аас гамшгаас хамгаалах хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны бэлэн байдлын үзлэгийг ХХААХҮЯ-нд зохион байгуулав.
Яамны газар, хэлтсийн албан хаагчид яаралтай цугларах дохиогоор гадна талбайд гарч гамшгийн үед шаардлагатай эд зүйлсийг бэлтгэсэн үүргэвч, хантааз, хамгаалалтын малгай өмсч, эгнээ байраа эзлэн бэлэн байдалтай зогссон. ОБЕГ-аас гамшгийн аюул осолтой нүүр тулсан үед өөрийгөө болоод бусдыг учирч болзошгүй эрсдэл аюулаас хамгаалах танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг өгөв.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр салбарын хэмжээнд тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад тус яамны гамшгаас хамгаалах төлөвлөлт, түүний хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалттай танилцсан юм. Түүнээс гадна улсын албаны дотоод зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлсэн байдал, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дамжуулах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж байгаа эсэхийг ОБЕГ-ын холбогдох ажилтнууд нэг бүрчлэн үзэж танилцаж, заавар зөвлөгөө өглөө.