Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах УОК-ын саналыг хэлэлцэж байна.

УОК-ын 30 дугаар хуралдаан энэ сарын 26-нд болж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлсэн хугацааг он дуустал буюу 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал гаргаж Засгийн газарт хүргүүлсэн юм. Учир нь коронавирусний цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж улс орнууд авсан арга хэмжээнүүдээ эргэн сэргээж эхлээд байгааг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Мөн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг үргэлжүүлэх эсэх асуудлыг хөндөж байгаа юм.