Сэргээн засал, сургалт үйлдвэрлэлийн төвтэй 2 жилийн хугацаатай санамж бичгийг байгуулав

СЭРГЭЭН ЗАСАЛ, СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, УР ЧАДВАР ОЛГОХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Сэргээн засал, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын сургуультай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2 жилийн хугацаатай санамж бичгийг байгуулж байна.

Санамж бичгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сургах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш оролцуулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний гэр бүл, асран хамгаалагч, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.