Хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг ирэх сарын 1-нээс Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг ирэх сарын 1 хүртэл сунгав.

Ирэх дугаар сарын 1-нээс эхлэн хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар зохион байгуулах аж. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерын систем суурилуулах аж.

Ташрамд дурдахад, коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс Алтанбулаг боомтыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-наас энэ сарын 18 хүртэл хаагаад байсан юм.