Хоёр дахь санал хураалтыг явуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль энэ сарын 26-ний өдрийн 07-22 цагийн хооронд болж өндөрлөлөө.

Одоогийн байдлаар хоёр дахь санал хураалт болж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна хэмээн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авахгүй байж болзошгүй болоод байна.

Сонгуулийн тухай хуулинд, "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно. Ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана" хэмээн заажээ.

Улсын хэмжээнд нийт 1983 санал авах байр ажилласан бөгөөд урьдчилсан байдлаар 100-гаад хэсгийн хороодын санал хараахан Сонгуулийн Ерөнхий хороонд ирээгүй байна. Тэдгээр санал авах байрнаас ирэх дүнгээс нөхцөл байдал ихээхэн хамаарна. Дүн мэдээ ирэхгүй шалтгаан нь зарим баг хорооны түвшинд цахим сүлжээнд холбогдоогүйтэй холбоотой юм байна.

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр эцсийн байдлаар сонгуулийн дүнг олон нийтэд зарлах юм.