Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэд энэ сарын 10-11-ний өдрүүдэд оролцож, саналаа өгсөн.
Нийт 7209 иргэн саналаа өгөхөөр харьяа ДТГ-таа бүртгүүлснээс 4816 сонгогч санал хураалтад оролцсон юм.
СЕХ тэдгээр саналын битүүмжиллийг өчигдөр 22 цагт задлахад:
- АН-ын нэр дэвшигч Х.Баттулга - 2979
- МАН-аас нэр дэвшигч М.Энхболд - 995
- МАХН-аас нэр дэвшигч - 740 санал авсан байна.