Хөвсгөлд 6 иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрснээс хойш аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, хөдөлгөөнийг хязгаарлан шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Сэжигтэй тохиолдолтой ойр харьцсан 40 гаруй иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 6 хүний хариу эерэг гарсан. Сорьцыг Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт авч ирж PCR шинжилгээ хийхэд 23 цаг 40 минутад 6 иргэний хариу эерэг гарлаа. Тус шинжилгээг дахин баталгаажуулахаар Орхон аймагт явууллаа.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний иж бүрэн аппарат суурилуулж, энэ сарын 16-нд ашиглалтад орсон. Энэхүү аппаратыг суурилуулснаар коронавирусний сэжигтэй тохиолдлын шинжилгээг цаг алдалгүй аймагтаа хийх боломж бүрдэж, эхний шинжилгээг хийлээ. Тус аймаг эхний ээлжинд 3000 орчим хүнд шинжилгээ хийх урвалж, оношлуурын нөөцтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.