"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр"-ийн ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар, тус хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Сангийн сайд танилцуулахдаа дээрх мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, 343 аж ахуйн нэгж, 2088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг байна.
Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд, 1078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг байна.
Ипотекийн зээлийн хүрээнд, 2043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.