Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Мал амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан.
Уг захирамжийн дагуу нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа малтай өрхүүдийн үхрийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг хийж байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явц нийтдээ 72935 мал таригдахаас 57396 мал таригдаж, явц 78.7 хувьтай үргэлжилж байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.