Орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

Хөдөө орон нутагт хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, эрүүл мэнд, буяны ажил зэрэг зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцууллаа.

Үүнд:

  • СХД-ийн 32 дугаар хороо “Авто худалдааны төв”
  • “Буянт-Ухаа” спортын ордон
  • БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв

Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.