Нийслэлийн есөн дүүрэгт суурин цэгээр дамжуулан 60-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажил эхэлсэн бөгөөд дүүрэг тус бүрт гурван автобусаар иргэдийг зөөж, дархлаажуулалтад хамруулж байна.
Дүүрэг бүрийн дархлаажуулах нэг цэгт өдөрт дунджаар 500 орчим хүн хамрагдах боломжтой бөгөөд 60-аас дээш насныхан тэдгээр цэгт сайн дураараа очиж вакцин хийлгэх юм. Биеэр очих боломжгүй бол иргэдийг автобусаар зөөж дархлаажуулалтад хамруулж байна. Ингэхдээ, нэг удаадаа 10-аас илүүгүй хүн суулгаж, халдвар хамгааллын дэглэм барьж байгаа юм. Суурин цэгт орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй вакцины эхний тунг хийж байна.
Улсын хэмжээнд 60-аас дээш насны 300 орчим мянган иргэн бүртгэлтэй. Үүний 180 мянга орчим нь Улаанбаатар хотод аж төрдөг. 14 хоногийн хугацаанд суурин цэгээр дамжуулж иргэдийг хамруулах бол ирэх долоо хоногоос хэвтрийн дэглэмтэй, асаргаанд байгаа ахмадуудыг явуулын багаар дамжуулан вакцинжуулах юм байна.
Нийслэлийн дархлаажуулах суурин цэгүүд:
- Баянзүрх дүүрэг 133-р сургууль
- Баянгол дүүрэг 20-р сургууль
- Багануур дүүрэг Эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүрэг Аврагч спорт хороо
- Сонгинохайрхан дүүрэг 9-р сургууль
- Сүхбаатар дүүрэг 11-р сургууль
- Хан-УУл дүүрэг Монгол, Солонгос коллеж
- Баганхангай дүүрэг эрүүл мэндийн төв
- Налайх дүүрэгЭрүүл мэндийн төв