Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1311 хүнд халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1214 нь Улаанбаатар хотод, 97 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 24 195 болж байна. Сүүлийн 24 цагт 459 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 12 860 боллоо.
Одоогоор коронавируст халдвартай 3520 хүн эмчлүүлж байгаагаас 63 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 253 нь хүнд, 926 нь хүндэвтэр байгаа бол 2278 хүн хөнгөн оноштой байна.