Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 15 дахь өдөр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшёо-г нэмэлт барилдаанд хаяснаар, энэ удаа 13 даваатай түрүүллээ.
Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ийнхүү Г.Ган-Эрдэнэ, Такакейшёог хаяж, дахин хүртсэн Озэки цолтойгоо анх удаа түрүү бөхөөр тодорч, энэ амжилтаараа Японы Эзэн хааны цомыг дараалан 2 удаа хүртэж байна. Тэрбээр Макүүчи буюу дээд зиндаанд нийтдээ 4 дэх удаагаа түрүүлж байгаа юм.
Нацү башёд Монголын 6 бөх барилдсан бөгөөд энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан /М-11/, Шиманоүми /М-9/-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 7 унаатай Гачикоши хийж, энэ башёг амжилттай дуусгалаа.