ЭМДЕГ-ын Залуучуудын хөгжлийн зөвлөл "Алсын хараа 2050-Залуусын оролцоо" цахим уулзалтад оролцлоо

Залуучуудын хөгжлийн оролцоог дэмжих, салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг улсын хэмжээнд байгуулаад байгаа. Одоогийн байдлаар 21 аймаг, 9 дүүрэг, бүх яам, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 176 Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Залуучуудын хөгжлийн зөвлөлийн 1200 гаруй төлөөллүүдтэй цахимаар хуралдаж "Алсын хараа 2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод залуусын оролцоо ямар түвшинд байх болон өнөөгийн залуусын хөгжих, суралцах боломжийг цогцоор нь дэмжин ажиллахад чиглэсэн бодлого, чиглэлийн талаар хэлэлцсэн юм.

Тэр дундаа залуусын амьдралын түвшинг сайжруулах, ипотекийн зээл, орон сууцны асуудалд төрөөс бодлогоор дэмжих, сэтгэл тайван, үр бүтээлтэй ажиллахад анхааран ажиллана гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.