Дулааны нүүрсний эрэлт огцом өсөхтэй зэрэгцээд нийлүүлэлт хумигдсанаар БНХАУ, Европ болон АНУ-д үнэ нь эрс өсөөд байна.
Хойд Азид цаг агаар дулаарсантай холбоотойгоор агааржуулагчийн хэрэглээ өсжээ. Ингэснээр дагаад цахилгааны хэрэглээ нэмэгдэж, нүүрсний эрэлт өсөхөд нөлөөлсөн аж. Үүний зэрэгцээ БНХАУ уурхайнуудын аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгаснаар нийлүүлэлт нь буураад байна.
Түүнчлэн Индонезийн нийлүүлэлт аадар борооны улмаас тасалдаад байгаа юм. Тодруулбал: нийлүүлэлт нь цар тахлын өмнөх үеийн түвшнээс 15 хувиар буурсан гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид тооцоолсон байна. Ингэснээр Сингапурын биржид Индонезийн нүүрсний фьючерс үнэ тавдугаар сард дээд цэгтээ хүрчээ.