1177 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6248 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1177 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 867 нь нийслэлд хөдөө орон нутагт 310 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 66 433 боллоо. Харин мөн хугацаанд 300 хүн эмнэлгээс гарснаар нийт 54 081хүн эдгэрчээ.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 313 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай нийт 6253 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 130 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 515 нь хүнд, 1860 нь хүндэвтэр, 3740 нь хөнгөн гэж оношлогджээ.