Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ лхагва гарагт улс орон даяар болно. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 8-10-нд архи, согтууруулах ундаа худалдалж, үйлчлэхийг хориглож байна. Мөн энэ өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зохицуулалттай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр доорх үйл ажиллагааг хориглохоор заасан. Тодруулбал, сонгуулийн санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглож, аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажилладаг. Үүнд:
- Архи, согтууруулах ундаагаар үйлчилж худалдах,
- Соёл урлаг, үзвэр, спортын, олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулахыг,
- Гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээ ажиллуулахыг тус тус хориглодог.