Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд болж байна. Үндэсний аварга шалгаруулах тэмцэээнд 36 цэцэрлэгийн 570 гаруй хүүхдүүд оролцож, найман минутанд 200 бодлого бодож уралдаж байгаа ажээ.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүд Индонезийн Балид арванхоёрдугаар сарын 9-10 нд болох цээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь удаагийн тэмцээнд оролцох эрх авах юм байна.
Тус тэмцээн өмнө нь 2016 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон бөгөөд дэлхийн 30 гаруй орны 4000 хүүхдүүд оролцож байсан гэнэ. Уг тэмцээнээс ТОЯА академийн суралцагч хүүхдүүд хоёр гран при, 10 алтан цом 20 мөнгөн цом, 23 хүрэл цом хүртэж, шинэ гаргаж байжээ.
Дашрамд сонирхуулахад “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр цээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн гэнэ. Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа хүрэл цом авч байжээ. Харин өнгөрсөн жил тус тэмцээнээс зургаан настай Э.Амаржаргал алтан цом хүртсэн байна.