Их Британийн жүдо бөхийн амьд домог олимпийн наадмын хошой мөнгөн медальт, дэлхийн аварга Нэйл Адриэн Адамс Монголын жүдогийн багш нарт номын дуу сонсгохоор манай оронд ирнэ.
Олон улсын жүдо бөхийн холбооны эксперт багшаар ажиллаж байгаа Нэйл Адамс Монголын багш, дасгалжуулагчдад долдугаар сарын 4-5-нд Спортын төв ордонд сургалт зохион байгуулна.
Нэйл Адамс нь “Москва-1980”, “Лос-Анжелес-1984” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Европын таван удаагийн аварга болж байсан алдартай жүдоч билээ. Жүдогийн танхимд болох уг нээлттэй сургалтанд жүдо бөхийн хөдөө орон нутгийн багш дасгалжуулагч, шүүгч нарыг өргөнөөр хамрагдахыг МЖБХ-ноос урьж байгаа юм.
Нэйл Адамс 2017 оноос жүдо бөхөд хэрэгжиж байгаа дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан Олон улсын жүдо бөхийн холбооны эксперт багшаар ажиллаж байгаа юм.