Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 102 669 болж байна.
Шинэ тохиолдлын 2361 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1482, хөдөө орон нутагт 879, эмнэлгээс шалтгаалсан 5 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдийн байдлаар дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 101 820, эмнэлгээс шалтгаалсан 207, зөөвөрлөгдсөн 554, Улаанбаатарынх 82 632, орон нутгийнх 19 188 болж байна.
Түүнчлэн “Ковид-19”-ийн нэн хүнд хэлбэрээр 13 хүн өчигдөр нас барснаар нийт 482 хүн эндээд байна. Харин өчигдөр 601 хүн эмнэлгээс, 458 хүн гэрийн хяналтаас гарчээ. Нийт 66 602 хүн эдгэрээд байна.