Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 11.40 цагт цахимаар болно.
УИХ-ын тухай хуульд хүндэтгэлийн хуралдааныг ямар тохиолдолд хуралдуулах тухай дараах байдлаар заасан байдаг юм.
21 дүгээр зүйл. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан
21.1.Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.
21.2.Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана.