"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын багийн 2 дугаар ээлжийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсын хилээр нэвтэрлээ.
Олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос гаргасан журмын дагуу Японд ирэхийн өмнөх 72 цагийн доторх 2 удаагийн PCR шинжилгээ, Нарита нисэх онгоцны буудал дээрх давтан шинжилгээний хариу багийн нийт гишүүдийнх бүгд сөрөг (-) гарлаа.
Цар тахлын хүнд цаг үед халдвар хамгааллаа онц сахиж хамгийн анхны хариуцлагатай бөгөөд хүнд даваагаа амжилттай давсан 2 дугаар ээлжийн баг тамирчиддаа монголчууд амжилт хүсэж байна.
Улаанбаатар /МОНЦАМЭ/