Польшийн нийслэл Варшавт ирэх сарын 7-9-ний өдрүүдэд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн болно. Тус тэмцээнд Манай улсаас 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг-д Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д П.Орхон, 75 кг-д Г.Уртнасан гэсэн зургаан бүсгүй хүч үзнэ.
Монголын багийн ахлагчаар Н.Батсайхан, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр А.Батмөнх нар ажиллах юм байна.
Польшийн нээлттэй тэмцээнд манай бүсгүйчүүд 2013 оноос хойш оролцож эхэлсэн бөгөөд 2014 онд гавьяат тамирчин С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, ОУХМ С.Бямбацэрэн, 2015 онд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Б.Шоовдор, 2016 онд ОУХМ П.Орхон нар аваргалж байжээ.