1,063 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "Ковид-19" халдварын 1,063 тохиолдол бүртгэгдэж, 1,957 иргэн эдгэрлээ.

Эдгээрээс Улаанбаатар хотод 283, хөдөө орон нутагт 780 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 41-80 насны гурван иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.