Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын үед хүний эрхийг зарчмуудыг хэрхэн хангаж ажиллах асуудлаар ярилцсан юм.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед Эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамаарч эерэг батлагдсан иргэдэд эмийн 160.000 багц олгож байгаа. Түүнчлэн вакцинжуулалтыг Монгол улсад оршин сууж буй гадаадын ба дотоодын бүх иргэдэд хийж буй. Мөн эрсдэлт бүлэг рүү анхаарсан үйл ажиллагаа явуулж байгаа нь халдварт өвчний үед баримталдаг хүний эрхийн чухал зарчмууд юм гэдгийг уулзалтын үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд онцлон хэлж байлаа.