- ажлын байрыг дэмжих зээл
- репо санхүүжилтийн зээл
- ипотекийн зээл
- хөдөө аж ахуйн зээл гэсэн үндсэн дөрвөн сувгаар зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж ажилласны үр дүнд банкны секторын зээл 10.5 хувиар агших байсныг 6.5 хувийн өсөлтийн түвшинд хадгалж чадлаа.
2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 24,494 иргэн, аж ахуйн нэгжид 1,865.2 тэрбум төгрөгийн зээл олгож, 103.2 мянган ажлын байрыг хадгалж үлдээд байна.
Репо санхүүжилтийн зээл буюу нийт 713.0 тэрбум төгрөгийн зээлийг 3054 зээлдэгчид олгосноос 63 хувь нь ижил төрлийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн нөхцөлийг сайжруулснаар 31,861 мянган ажлын байрыг хадгалсан.
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг энэ оны эхний 9 сарын байдлаар 10,167 иргэнд олгоод байна. Үүнээс 24 хувь нь буюу 2420 иргэн хөдөө орон нутагт орон сууц худалдан авсан байна.
ЗАСГИЙН ГАЗРААС ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ:
“10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өссөн.
2021 оны жилийн эцэст 6.5 хувь,
2023 онд өсөлтийг 5.0 хувьд тогтворжуулах төсөөлөлтэй байна.
Үүний тулд Засгийн газар, УОК-оос дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- “Даван туулах, дасан зохицох сратеги”-ийн дагуу эрүүл мэнд, эдийн засгаа тэнцвэртэй авч явна.
- Дархлаа сэргээх нэмэлт III тунг орон даяар идэвхжүүлнэ
- Эрүүл мэндийн салбарын чадавхыг хадгалж үлдэх, эмчилгээ үйлчилгээний шинэ тактик нэвтрүүлнэ
- Эдийн засгаа дэмжих үүднээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй
- Эрүүл мэндийн хувьд эрсдэлт бүлэг рүүгээ чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
- Бүх шатанд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, хяналтыг сайжруулах
- Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд “Ухамсарт хөл хорио”-г сурталчлан дэлгэрүүлэх