Азербайжаны нийслэлд болж буй “Баку-2021” Их дуулга /Гранд слам/ тэмцээний сүүлийн өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-д хүчээ сорьсон ОУХМ А.Адъяасүрэн Унгар, Бразилын жүдочдыг ялж, аваргын төлөө Германы бөхтэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртэв.
Мөн энэ өдөр хүч үзсэн ОУХМ О.Цэцэнцэнгэл +100 кг жинд хүрэл медалийн эзэн болов. Өмнөх өдрүүдэд Монголын шигшээ багаас ОУХМ Б.Ганхайч /63 кг/ мөнгө, Б.Хорлоодой /52 кг/, Ц.Цогтбаатар /73 кг/ хүрэл медаль хүртсэн билээ.
Ийнхүү Монголын жүдочид Бакугийн Их дуулгаас 2 мөнгө, 3 хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна.