Тарьц, суулгац, мод үржүүлгийн газрын техник, технологийн үзэсгэлэн “Ойн салбарын үндэсний чуулганы хүрээнд төрийн ордонд гарлаа. Үзэсгэлэнд Их, дээд сургууль, Мод үржүүлгийн чиглэлийн аж ахуйн нэгж, Хүлэмж, усалгааны систем, бордоо, үрийн аж ахуйн эрхлэгч байгууллагууд оролцож, 200 орчин бут, сөөг 20 гаруй тоног төхөөрөмж, технологийн шийдлийг танилцуулсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвөөс зохион байгуулсан уг үзэсгэлэнг Монгол Улсын ерөнхийлөгч болон засгийн газрын гишүүд үзэж, аж ахуй эрхлэгчдийн санал, сэтгэгдлийг сонслоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бэлтгэлийг сайтар базаах шаардлагатай. БОАЖЯ-наас гаргаж буй бодлого, чиглэлийн хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулан, ойн чиглэлээр тэр дундаа үр, бордоо бэлтгэх, усалгаа, арчилгааны шинэ инновацыг нутагшуулах төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг Н.Уртнасан сайд онцоллоо.