"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нөхөн сэргээлтийн талбайд 13 төрлийн модлог ургамлыг тариалан усалгаа, арчилгааг хийж байна

Өнгөрсөн 4 дүгээр сард "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нөхөн сэргээлтийн туршилтын талбай болон зуны хүлэмжинд Сухай, Шинэс, Гүйлс, Буйлс, Шар хуайс зэрэг модлог ургамлыг үрээр тариалсан. Усалгаа, арчилгааг тогтмол хийснээр 80-аас дээш хувийн ургалттай байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нөхөн сэргээлтийн талбайд одоогийн байдлаар улиас, хайлаас, жигд, чацаргана, монос, бүйлс, шар хуайс, сухай, бургас, тоорой, голт бор, гүйлс, бүйлэс зэрэг 13 төрлийн модлог ургамлыг тариалан усалгаа, арчилгааг хийж байна.