Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.
Үүнээс гадна нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт тулгамддаг нэг асуудал нь цэцэрлэгийн хүртээмж байдаг.
Өнөөдөр 22 дугаар хороонд мөн 100 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын шав тавилаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.