Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг Тавантолгой түлш ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ өчигдөр /2022.04.05/ хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг “өөрийнх нь хүсэлт”-ээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
М.Ганбаатар нь “сайжруулсан шахмал түлш” төслийг анхнаас нь удирдаж, Тавантолгой түлш ХХК-ийг амжилттай удирдсан нэгэн гэдэг.
Тэгвэл өчигдөр болсон тус компанийн ТУЗ-ийн хурлаар М.Ганбаатарын оронд н.Даваацэрэн гэх эрхмийг томилсон байна.