Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсыг төлөөлж Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Кувейт Улсад суухаар өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албан тушаалд томилогдсон Д.Гэрэлмаа, Э.Сарантогос, П.Сэргэлэн нарыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсон Элчин сайд нарт баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Кувейт Улстай хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж анхаарах шаардлагатай зарим асуудлаар санал солилцож дэлгэрэнгүй ярилцлаа. Шинээр томилогдсон Элчин сайд нар Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзан анхааралд авах шаардлагатай асуудлуудын талаар ярилцан санал бодлоо илэрхийлсэнд талархал илэрхийлэв. Цаашид дээрх ажлуудад болон шинээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.