“Эрдэнэс Тавантолгой” ХК "Орхон-Онги" төслийг тусган, хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаргын усны хуримтлал бий болгон, ус хангамжийг нэмэгдүүлэх "Орхон-Онги" төслийн ажлыг эхлүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө "Орхон-Онги" төслийг тусган, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр дөрвөн аймгийн байгаль, экологийг сэргээж, бүс нутгийн ус ашиглалтыг сайжруулах, говийн бүсийн ус хангамжийг нэмэгдүүлэх юм.