20 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 16-ны ням гаригт болж, 12 мянга 485 азтан тодорчээ. Сугалаагаар 20 сая төгрөгийг нэг, 4 сая төгрөгийг найман азтан тус тус тодорсон байна.

Үүнд:

3 орон таарч 20 мянган төгрөг хожсон 11233

4 орон таарч 100 мянган төгрөг хожсон 1130

5 орон таарч 500 мянган төгрөг хожсон 113

6 орон таарч 4 сая төгрөг хожсон 8

7 орон таарч 20 сая төгрөг хожсон нэг баримт тохирлоо.

Супер сугалааны тохиролд 10642812 дугаар гарсан ч 350 сая төгрөгийн супер азтан тодроогүй учир ирэх сарын шагналын сан 50 сая төгрөгөөр нэмэгдэж 400 сая төгрөг болжээ.  Энэ удаагийн сугалаанд зургадугаар сарын 1-30-ны өдрүүдийн худалдан авалтын баримтууд хамрагджээ.