Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ыг /2022.09.07/ Төрийн ордонд зохион байгууллаа.
“Оролцъё, төлөөлье” уриатай зохион байгуулсан энэхүү чуулганд 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан болон өдгөө Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “КОЙКА" олон улсын байгууллага, улстөрийн намуудын удирдлагын болон намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид, “Манлайллын сүлжээ ТББ, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.