“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулах "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармагийн талаарх мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулав. "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга оролцож дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

-Энэхүү үзэсгэлэн яармагийг жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцоно. Эдгээр аж ахуйн нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэж, Монголын хэрэглэгчдэд таниулах юм. Үзэсгэлэн яармагт дотоодын 30 гаруй компани оролцоно. Түүнчлэн МҮХАҮТ-д есдүгээр сарын 22-нд Монгол-Оросын бизнес форум, есдүгээр сарын 23-нд Монгол-Беларусын бизнес форум болно. Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөдэнэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа. ОХУ-аас мод, модон материалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирж буй бол Беларусаас хөдөө аж ахуй, хүнсний салбар, эм, эмнэлэг, боловсрол, хүнд машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд ирсэн гэлээ.

Гадаад, дотоодын 100 гаруй ААН  доорх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байна. 

  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Хөнгөн үйлдвэрийн салбар
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Мэдээллийн технологи
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Шинэ техник, технологи, инновац

47 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлт маргааш 15:00 цагт Мишээл экспо төвд болно.

 Компанийн нэрУлсБүтээгдэхүүний нэр
1Тайванийн гадаад худалдааг дэмжих байгууллага /TAITRAТайваньХудалдааг дэмжих байгууллага
2St. Pioneer Corp.ТайваньУс цэвэршүүлэх төхөөрөмж
3Экспорт импортын банк /Эксим банкТайваньБанк, санхүү
4«ТОПОЛ-ЭКО» ТУРА ХХК     ОХУ"ТОПАС" бохир ус цэвэрлэх байгууламж
5«АВАГРО» ХХКОХУЧиргүүлтэй болон өөрөө явагч шүршигч, түүнчлэн хөдөө аж ахуйн зориулалттай полиэтилен сав
6"Тюмень мужийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим" холбооОХУ 
7"Тюмень мужийн хөрөнгө оруулалтын агентлаг" санОХУ 
8«Мижен» ХХКОХУБарилгын материал, машин хэрэгсэл, тоног төхөөрөмж, цахилгаан бүтээгдэхүүн, удирдлагын кабинет, тунгалаг хөнгөн цагаан фасад, тракторынтоног төхөөрөмж, тосолгооны материал
9«ТЕХПРОМСЕРВИС» ХХКОХУДулааны тооцоолуур "TMK-N90", "MasterFlow" урсгал хувиргагч, "VPS" урсгалын хувиргагч, даралт хувиргагч, дулааны хувиргагч
10Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн "АгроАльянс" ХХКОХУӨөрийн үйлдвэрлэлийн үр тариа, буурцагт ургамлын элит үр
11«Санаторий Усолье» ХХКОХУЭрүүл мэндийн ресорт
12ХувиарааОХУОмск мужид үйлдвэрлэдэг спортын тоног төхөөрөмжүүд, бусад спортын хэрэгслүүд
13«ТЦ «Иркутская линия +» ХХКОХУАмьтанд зориулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
14«ЛИГАР ВУД» ХХКОХУБарилгын материал, мод бэлтгэх, байшин болон зам барих
15«УМК» ХХКОХУШингэн шилний үйлдвэрлэл
16«ВОСТСИБАККУМУЛЯТОР» ХХКОХУАккумулятор
17Худалдаа, үйлдвэрийн «ИНТОП» ХХКОХУБарилгын хольц
18ХувиарааОХУБарилгын материал
19«Первая кровельная компания» ХХКОХУДээврийн болон фасадны материал
20«МебельДом» үйлдвэрОХУТавилга үйлдвэрлэл
21«Трейд Ост» ХХКОХУМод бэлтгэл
22Фанагория ХКОХУШингэн хүнс
23«Дальрефтранс» ХХКОХУАлс Дорнод дахь хөргөгчтэй чингэлэг тээвэрлэлтийн хамгийн том оператор
24«Мелодия сна» ХХКОХУУнтлагын иж бүрэн бүтээгдэхүүн - гудас, ор, нэхмэл эдлэл, унтлагын өрөөний тавилга.
25«Парафарм +» ХХКОХУВитамин, ясны эдийг хамгаалах остеопротектор, шахмал эмийн савлагаатай ургамал, бэлдэц ургамал, эмийн бэлдмэл
26Пенза мужийн бизнес эрхлэлтийг дэмжих санОХУБизнес эрхлэлтийг дэмжих чиглэлд ажиллана
27«Александрия» ХХКОХУЧихэр амттан (Молоко, цөцгийтэй бяслаган бүтээгдэхүүн, өтгөрүүлсэн сүүн крем, жимсний шахмал, амттаны холимог, крем дүүргэлт, зайрмаг болон топ, шарсан самар, амттаны гель, гурилан бэлдэц, сүүн бүтээгдэхүүн, алимны соус, алимны чанамал)
28Белсолод ХКБеларусьулаан буудайн соёолж, хар соёолж, пилсен соёолж, карамель соёолж
29Витебский ликеро-водочней завод “Придвинье” ХКБеларусьхүнсний түүхий эдээс цэвэршүүлсэн этилийн спирт (этанол), шингэн хүнс, ундаа, ундны ус, гар болон гадаргуу цэвэрлэх ариутгалын бодис.
30Минск Кристалл Групп ХКБеларусьШингэн хүнс
31Климовичский ликеро-водочный завод ХКБеларусьШингэн хүнс, балзам
32 Коммунарка ХКБеларусьчихэр, шоколад
33Красный пищевик ХКБеларусьЗефир, мармелад, пастила, халва мөн бүх төрлийн чихэр
34Спартак ХКБеларусьбүх төрлийн чихэр, печень, вафли, шоколад, торт
35Бабушкина крынка ХКБеларусьсүү, тараг, цөцгий, зөөхий, бяслаг, йогурт, зайрмаг, нунтаг сүү
36Гродно мах боловсруулах үйлдвэр ХКБеларусьбүх төрлийн зайдас хиам, ангилсан мах, хагас болон бүрэн утлагат мах, бусад бүх төрлийн махан бэлэн бүтээгдэхүүн
37Лида сүүний үйлдвэр ХКБеларусьбүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, хуурай сүү
38Слуцкийн бяслагны үйлдвэр ХКБеларусьсүү, сүүн бүтээгдэхүүн, бүх төрлийн бяслаг
39Слодыч кондитерийн үйлдвэр ХКБеларусьбүх төрлийн жигнэмэг, чихэр, нарийн боов, зефир
40Белфармпром холдингБеларусьэм, эмнэлгийн хэрэгсэл
41РУП БелмедпрепаратыБеларусьэм, эмийн түүхий эд
42БЗМП ХКБеларусьэмийн бүтээгдэхүүн
43УП МинскинтеркапсБеларусьэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
44Гомсельмаш ХКБеларусьбүх төрлийн комбайн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж
45“Белавтомаз холдинг” МАЗ ХКБеларусьтом оврын ачааны машин
46Бобруйскагромаш ХКБеларусьхөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэлбэг
47В.И. Козловын нэрэмжит Минскийн цахилгаан техникийн үйлдвэрБеларусь 
48КОО Юнайтед Мерес МашинериБеларусьуул уурхайн машин механизм
49 Беларусийн Үндэсний Шинжлэх Ухааны АкадемиБеларусьШинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа, судалгаа
50Bodibasixs Manufacturing Sdn BhdМалайзбие арчилгаа, үс арчилгаа, арьс арчилгаа, хүүхдийн арчилгаа болон амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн
51Cape Ems BerhadМалайзWireless холбооны төхөөрөмж, дата цуглуулах систем, ПОС систем, LED гэрэл, гэр ахуй болон үйлдвэрлэлийн электрон төхөөрөмжүүд
52Erapoly Global Sdn BhdМалайзКокосын бүтээгдэхүүн, далдуу модны тос, сүү сүүн бүтээгдэхүүн, саван
53Julie's Manufacturing Sdn BhdМалайзжигнэмэг
54 LH Plus Sdn Bhd МалайзХуванцар хоолны сав, усны сав, аяга
55MECIP Global Engineers Sdn BhdМалайзбарилга, дэд бүтэц, газрын тос, байгалийн хий болон нефть химийн салбарт инженеринг, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
56Mega Fortris (M) Sdn BhdМалайзхуванцар лац, кабел лац, контейнер лац, битүүмжтэй уут
57 SB Tape Group Sdn Bhd    МалайзBOPP баглаа боодлын туузан наалт, Био туузан наалт, бичиг хэргийн туузан наалт, 2 талт хөөсөн наалт, өнгөтэй, принттэй туузан наалт, даавуун болон крафт наалт
58 Solar Alert Sdn BhdМалайзгазрын тос, хийн хайгуул үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж & гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, хэрэгсэл
59Spices & Seasonings Specialities Sdn Bhd                                     Малайзбэлэн гоймон, салатны соус, холимог нунтаг амтлагч, шөл, нухаш, майонез, сүмс
60СИРМ ХХКМонголшингэн хүнс
61Жем Интернэшнл ХХКМонголшингэн хүнс
62Очирдагинас  ХХКМонголмах махан бүтээгдэхүүн
63Органик Монгол ХөтөлбөрМонголногоо
64Гурван сор ХХКМонголноолуур
65Тайгын шим ХХКМонголгутал
66Шинэ Халиун булаг ХХКМонголноос, ноолуур
67Сайн шүтээн ХХКМонголбарагшуун, чаг мөөг
68Мэргэн тур ХХК Only one brandМонголарьсан эдлэл
69Кажуг брэндМонголарьсан эдлэл
70Энхжин сувинер ХХКМонголарьсан эдлэл, сувенир
71БИБС ХХКМонголарьсан эдлэл
72Агни ХХКМонголарьсан эдлэл
73Бишрэлт хийц ХХКМонголарьсан эдлэл
74Nana CollectionМонголсарлагын хөөвөр
75Моод коллекшн ХХКМонголмалгай
76Ажигана ХХКМонголтахианы мах
77Монгол Нэхмэл ХКМонголНоос ноолууран бүтээгдэхүүн
78Тулга Техник ХХКМонголнийтийн хоолны тоног төхөөрөмж, хэрэгсэл
79Уламжлалт гоёл ХХКМонголалт мөнгө, ноолуур
80Дархан савхи ХХКМонголсавхи
81Дэнд ХХКМонголспорт хувцас
82Wooly Mongolian socksМонголноосон оймс
83Сайн түмэн кашмер ХХКМонголноолуур
84ЭМЖИКАШМЕР ГРҮПП ХХКМонголноолуур
85ГОЛД КИНГ БЕРРИ ХХКМонголнэмэлт витамин
86Алтан Био Плас ХХКМонголбарагшуун
87Улаанбаатар Хивс ХХКМонголхивс
88Зеровейст Монголиа ХХК Монголэко бүтээгдэхүүн
89Сити Альяанс ХХКМонголвайлд жерки уургийн зууш, хатаасан мах, голден трийтс нохойн амттан
90Гарааны Эс Ти Эс Фүүдс ХХКМонголянзтай ясны шөл
91Барс тал ХХКМонголХалх голын зөгийн бал
92Ялгуун фэйшнМонголдээл, даавуун хувцас
93Пашмина ХХКМонголноолууран бүтээгдэхүүн
94Монгол ЦарМонголцар зэс эдлэл
95Монэнзим ХХКМонголэм, эмийн бүтээгдэхүүн, гоо сайхан