Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Зохистой хөдөлмөр – Тогтвортой хөгжил” сэдвээр барилга, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажил олгогчид, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдэд сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь Европын холбооны “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд ажил олгогч, ажилтнуудын хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Сургалтаар:
-Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, хамрах хүрээ, мөрдөх эрэмбэ, өөрчлөлт орсон эрх зүйн актууд, хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор өөрчлөгдөж буй дүрэм, журам, актууд,
-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны эрх зүйн шинэчлэлт, олон улсын жишиг,
-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тавих хяналт,
-Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллах болон хяналт шалгалтын явцад илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудлуудаар мэдээлэл зөвлөгөө өгөв.