Ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг хориглов

БОАЖЯ ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд хориглолоо.

Ингэхдээ байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгах хоригложээ.

Энэ нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг зохистой ашиглах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах зорилготой юм.