А.Баярцэцэг Холливудын өргөн дэлгэцийн кинонд тоглосон анхны Монгол хүн болжээ

Алдарт жүжигчин Стивен Сигалийн монгол гэргий Б.Эрдэнэтуяа өөрийн фэйсбүүк хуудастаа Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг Холливудын кинонд тоглуулсан нийтэлсэн байна.  Тэрбээр киноны зураг авалтын зургийг оруулж, “Ханийн минь шинэ уран бүтээл болох "ATTRITION" киноны зураг авалт ид дундаа...Холливуд хэмээх айлыг нилээд сайн гадарладаг болсоор олоон жил өнгөрчээ. Жилийн өмнө дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлж орсон Баярцэцэг бүсгүйг дэмжиж, холливудын кинонд тоглох мөрөөдөлтэйг нь сонсоод түүнийг өөрийн гэртээ хүлээж авч байсан.

Хань маань Холливуд хэмээгч энэ айлд өөрийн гэсэн урсгал жанрыг оруулж, дэлхийн хэмжээний жүжигчин болж чадсан хүний хувьд, Баярцэцэгийн мөрөөдлийг бодьтой болгох тухай би түүнтэй ярилцсан юм. Амархан бүтдэг зүйл, тэр тусмаа Холливудад байхгүй гэдгийг бид мэднэ. Нэг ч гэсэн Монгол хүнийг Холливудын өргөн дэлгэцийн кинонд тоглуулах гүүр, зам нь болох юмсан гэх хүсэл энэ ертөнцөд хөл тавьсан цагаас л надтай хамт байсан! Тууштай явсаны дүнд хүсэл минь биелж, Баярцэцэг маань Холливудын өргөн дэлгэцийн кинонд тоглосон анхны Монгол хүн боллоо! Энд бяцхан тайлбар хийхэд, манай жүжигчдээс холливудад тоглосон гэдэг ч телевизийн олон ангит кино, Холливудын өргөн дэлгэцийн уран сайхны кино хоёрын хооронд асар их ялгаа бий.
Юутай ч Монгол бүсгүй Баярцэцэг анх удаа холивудын өргөн дэлгэцийн уран сайхны кинонд тоглолоо! Мөнхөд уяатай Монгол нутаг, Монгол хүмүн мину!” гэжээ. Тиймээс тун удахгүй мисс А.Баярцэцэгийн холливудын өргөн дэлгэцийн кинонд хэрхэн дүрээ мөнхөлсөнг үзэх нь.