МАН ард түмнээр "наадсан" сонгуулийн ээлжит "наргиа"-гаа цуцаллаа

Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх шатны санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө Засгийн газар бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг нь нөхөж олгох, тэтгэвэрт гарах насыг урагшлуулах зэрэг "гайхамшигт" шийдвэрүүдийг гаргасан. Улмаар 403 мянган хүүхдэд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл тэдний энэхүү "шидэт үлгэрт" ард түмэн итгэж, санал өгөөгүй. Тэгвэл одоо тэдэнд одоо хүүхдийн мөнгө өгч зардал гаргах шаардлага байхгүй болсон байх. Тиймээс ч  "илүү зардал" болсон хүүхдийн мөнгийг буцаан танах аргаа олчихсон байна. Өөрөөр хэлбэл, "ОУВС шаардсан тул МАН хүүхдийн мөнгө олгохоо болилоо" гэж байна. Ямартай ч, цаашдаа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй болох нь. МАН-ын энэ мэт ард түмнээр "наадсан" олон сонгуулийн "наргиа" ээлж дараагаар буцах бололтой. Уг нь ард түмэн энэ намд итгэл үзүүлж 65 гишүүн сонгоод байхад ингэж "наадаж, тоглоод" нэг үгээр хэлбэл ингэж "доромжлоод" байх нь хэр зохимжтой юм бол доо.

 

10 Сэтгэгдэлүүд

  1. ОУВС шаардлага тавиагүй гэсэн шүү.Сайд Эрдэнэбат хор хутгаж хаяагаа хадарч суусныхаа оронд ажилаа хийвэл дээр байх шүү

  2. энэ засгийн газар огцороо толгойд нь гарсан Энхболд Эрдэнэбат гэсэн цусан төрлийн хамаатануудын бялуугаа хуваах газар биш шүү хариуцлагатай ажилаа хийнэ шүү та нар зүгээр

  3. MAH gej buhleer ni helsnees ehbold bolon erdenebat 2r songuuliin shou hiij duusla gej hlh heregtei zuer namiin ner barij busad gishuudiinhe hiisen zuiliig ballaj bn erh medeld ulairch huuhdiin mungugiig hedhen honog ugluu hedhen uduriin huchentei tusuv batlahasa bolildo

  4. mungu orj irne teriigee tgd yg battai gesen yumandaa xereglexgvi ergej butsaad l baix yum. Yaaj ajillad bga yum bee ene zasgiin gazar

  5. huuhdiin munguur irgedee hoshgoruulaad l, tusuvlugduugui mungiig uursduu ogson met tsatsaad l… zasgiin gazar show hj duussan bol odo ajlaa hiimeer yumda

  6. MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude. Chadahgui bol namiig dotroos ni tseverleh heregtei..

  7. Ард түмнээрээ тоглоод байна уу? Шоглоод байна уу? 65-н МАНгараа тоглоом тоотойн дээр шүү

  8. 65 МАНгаруудаа огцроочээ тануусд ажиллах чадвар алга ингэж элэг доог болж шороотой хутгалдах ч гэж луйвардаж гишүүн болсоноо үйлдлээрээ батлаад байхын нүдний булайнууд

Comments are closed.