Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын өдөрт тооцон бүх нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.