“Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран “ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” анхдугаар зөвлөгөөнийг Орхон аймагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд мэргэжлийн хяналтын төв орон нутгийн байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч 125 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл танхим болон цахимаар хамрагдаж байна.

Тус зөвлөгөөнөөр цөмийн технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тэргүүлэх сайн туршлагуудыг сурталчлах, дотоод хяналтыг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлаар санал солилцож байгаа бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХСҮТ, МУИС-ын Цөмийн физикийн судалгааны төв, Терроризмтэй тэмцэх зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Бадрах Энержи” ХХК, “Бриллианс клиник” ХХК, “Голден мед” ХХК, “Жи энд ди эс” ХХК-иудын төлөөллүүд мэдээлэл, танилцуулга хийн хамтран оролцож байгаа юм.

Зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.