Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран цаг алдалгүй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө.
Тухайлбал, Баянгол дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К106 дугаар байрны зөвшөөрөлгүй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгав. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд байрлах “Victory center”-ийн нэг давхрыг зөвшөөрөлгүйгээр сунгахаар хашаа татаж, газрыг ухсан байсныг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв. Мөн Сүхбаатар дүүргийн 8 хороо, 846 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг буулгалаа.
Энэ мэтчилэн зөвхөн нэг байгууллага, айл өрх хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж хэдэн мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчдөг зөрчлүүдийг цаг алдалгүй арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна.