Колумбын Богота хотноо хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 4-6-нд болно.
Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаад байгаа юм.
Дашрамд дуулгахад, Бахрейн улсад болсон 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медалийн эзэд болж байв.