“ЦЭРГИЙН МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Умард Атлантын гэрээний байгууллага (NATO)-оос Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх “Deep Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Цэргийн манлайллын талаарх Монгол Улсын Зэвсэгт хүчний хэтийн төлөв, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодотгох зорилготой сургалтыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд өчигдөр ЗХЖШ-ын СБГ-ын дарга бригадын генерал Г.Болор, БСТГ-ын дарга, Цэргийн хэлтсийн дарга хурандаа Ш.Амарбаясгалан, АУГ-ын ЭДА-ны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг, БХЯ-ны ГХАГ-ын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ нар НАТО-гийн сургагч багш нарыг ЗХЖШ-т хүлээн авч уулзсан юм.

ЗХЖШ-ын СБГ-ын газрын дарга Г.Болор уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Тус хөтөлбөрөөр бид олон улсын цэргийн сургалт бэлтгэл, манлайлагч алба хаагчдыг хэрхэн бэлтгэдэг талаар туршлага судлахын зэрэгцээ үүнийг Монгол Улсын Зэвсэгт хүчин цаашдын хөгжлийн бодлогодоо хэрхэн нутагшуулах талаар санал зөвлөмжийг солилцож ажиллана. Энэ удаагийн сургалтад голчлон ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдийг хамруулахаар төлөвлөсөн” хэмээлээ.