“Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд Монгол Улсын 2050 он хүртэлх ирээдүйн гучин жилийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлүүдийг төлөвлөжээ. Уг төслийг боловсруулахдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын нийт 1,500 гаруй хүнийг хамруулж, найман сарын турш боловсруулсан хөгжлийн баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийн долоодугаар зүйлд АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ хэмээн тусгаж, Батлан хамгаалах салбарын хөгжлийн чигийг Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана хэмээн тодорхойлжээ.
ЗЭВСЭГТ ХҮЧИН
Зорилт 7.1 Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе.
1.Орон нутгийн хамгаалалтын тогтолцоо бэхжиж, батлан хамгаалах чадавх дээшилсэн байна.
2.Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн болон тусгай техник, тоног төхөөрөмжийг шинэчилж, зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ.
3.Дайчилгааны хууль, эрх зүйн орчин, төлөвлөлт боловсронгуй болж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоо нэмэгдэж, чанар нь сайжирсан байна.
4.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаа болон улс орны бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний оролцоо, чадавхыг нэмэгдүүлнэ.
5.Батлан хамгаалах төсвийн тогтвортой өсөлтийг хангаж, зарим төрлийн зэвсэглэл, техникийн эд ангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангадаг болно.
II үе шат (2031-2040): Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үе.
1.Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэх чадавх нэмэгдсэн байна.
2.Мэргэжлийн цэрэгт суурилсан, хөдөлгөөнт, маневрын өндөр чадавх бүхий зэвсэгт хүчинтэй болно.
3.Дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийг дотооддоо үйлдвэрлэж, зарим бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хараат бус байдлыг хангасан байна.
4.Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо, чадавх бэхэжсэн байна.
5.Батлан хамгаалах төсвийг хэрэглээний төсвөөс хөгжлийн төсөвт хүргэж, батлан хамгаалах аж үйлдвэрийн цогц үйлчилгээ, бүтээгдэхүүнээр захиалагч, хэрэглэгчийг бүрэн хангана.
III үе шат (2041-2050): Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо бэхжих үе.
1.Орон нутгийн хамгаалалтын тайван болон дайны байдлын үед хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний бэлтгэлийг хангасан байна.
2.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын зэвсэглэл, техникийн байлдааны болон бусад үүрэг гүйцэтгэх боломжийг бүрэн бүрдүүлнэ.
3.Дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц бүрдүүлж, бэлэн байдлын чадавхыг нэмэгдүүлсэн байна.
4.Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох мэргэжлийн, олон талт үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай хүний нөөцөөр хангаж, улс орны болоод бүс нутгийн хаана ч үүрэг гүйцэтгэх чадавхтай болсон байна.





























