ХОЁР ОРНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын Парламентын бүлгийн дарга доктор Вонсаг Пантавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож буй энэ онд Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаа явдалд баяртай байгаагаа сайд Г.Сайханбаяр уламжлав.

Уулзалтаар талууд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг дахин сэргээх, цаашид өргөжүүлэх боломжийг судлахаар санал нэгдлээ.