Манай улс шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна.
Улсын хэмжээнд дунджаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ 123.11 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлш 7 хоногийн нөөцтэй байгаа юм.
Энэ сарын 18-7.24-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2100.7 тонн, Аи-92 автобензин 9236.8 тонн, Аи-95 автобензин 917.2 тонн, дизелийн түлш 40431.1 тонн, ТС-1 онгоцны түлш 354.4 тонн, Эрээнцав боомтоор дизелийн түлш 2036.6 тонн, Боршоо боомтоор А-80 автобензин 113.8 тонн, Аи-92 автобензин 76.8 тонн, дизелийн түлш 127.9 тонн, Замын Үүд боомтоор дизелийн түлш 3292.0 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор тус тус орж иржээ.
Улаанбаатар хотод А-80 бензинийг 1470, Аи-92 бензиныг 1630, дизель түлшийг 1720 төгрөгөөр борлуулж байна. Бөөний борлуулалтын хувьд А-80 бензин 1250-1330, Аи-92 бензин 1350-1410, дизель түлш 1360-1450, орон нутагт А-80 бензин 1290-1580, АИ-92 бензин 1380-1690, дизель түлш 1390-1820 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ.